Өмөлзөж нэг агсарах уу
Зоригтой нь хэлмэгддэг шударга биш хорвоод
Зоосоор харагчид нь цэцэглэж өнгөлгөөр ургана
Золиосолж чаддаг хүн мөсгүй нь дархлаажаад
Зовлогоо бодогчид нь төгсөрч болдог нийгэм юм

Зангаргатай нь эрх мэдэлтний дарамтанд мөлжүүлж
Заамдуулж дээрэлхүүлж амархан бөхөх зул болж
Зангирсан их ухаан байгаад ч даруулдаг болохоор
Зангидсан сурыг ч тасдах хурц хутга л айлгах юм

Зэрэгцээд алхах ухамсраа хаяж нэгнээ хэмлэдэг
Зэргэлдээх айлын буйр хүнийх юм шиг сэтгэдэг
Зэмлэж харах сэтгэхүйг ухаант тархиндаа ургуулж
Зэврүүн хүйтний улирал шиг жавар дунд амьдрах юм

Чадалтай нэгнийхээ тэнхээг барагдтал нь хүлж
Чалчих дуртайг нь өндөрт өргөмжилж хөөрөгдсөн
Чадвартай сэтгэгчээ үнэлэхгүй үнэгүйттэл нь шүүмжилж
Чанаргүй хүнс шиг орчинд амьд үлдэхгүй л байхдаа

Мулгуугийн үр тариад түүнийг усалж тордвол
Мунхаг ургац хураана гэж төсөөлж ер нь үзсэн үү
Муу бүхний төлөөсөнд буглаж үлдсэн идээ бээр
Мундаг гэж магтах үр хойч руу минь чиглэх байх

Дайзанд гацсан сум шиг хэзээ тэсрэх нь тодорхой бус
Дайсны өөдөөс барих зэвсэггүй ч ташууртайгаа тэмцэх үү
Даруулгагүй сархад хүртээд шүд зуун аархдаг шиг ээ
Дарагдаж яваагүй түүхээ санаж өмөлзөж нэг агсарах уу

Бумба овогтой Баасанбадам 2018-10-09нд
No comments:
Post a Comment