Салхи болон очъё
Цэцгийн дэлбээгээр зам татуулан алхуулаад
Цэвэрхэн зассан ширээн дээр урьж хүндлээд
Цэгцтэй суухыг чинь харж инээд тодруулан
Цэл залуу насны дурсамж чинь болъё

Түгсэн оддыг хамтдаа харж тэвэрч зогсоод
Түүдгийн дэргэд дуу дуулж хөгжөөгөөд
Түнэр анирхан чимээ чагнан амьсгалаа чагналцаад
Түүхийн хуудсыг эргүүлж шинэ орчин бүрдүүлье

Нүдийг чинь алгаараа таглаж гэнэтийн бэлэг барьж
Нүүрэнд чинь тодрох мишээлийг сэтгэлдээ хадгалъя
Наран ургахдаа яаж манддагийг харуулаад
Надад чи ингэж санагддагийг зоригтойгоор хэлье

Мартах аргагүй агшинг зүрхэнд чинь сийлээд
Маргах учиргүй үнэнг бодол дунд нь шивнэ
Маргаашийг итгэлээр харах ирээдүй чинь болоод
Магнайг чинь зөөлнөөр элбэх салхи болон очъё

Бумба овогтой Баасабадам 2018-09-26нд
No comments:
Post a Comment