Thursday, October 11, 2018
МАРКЕТИНГ ГЭЖ ЮУ ВЭ?
МАРКЕТИНГ ГЭЖ ЮУ ВЭ?
Маркетингийн тухай олон номоороо алдаршсан Филип Котлерын тодорхойлсноор “Маркетинг гэдэг нь бүтээгдэхүүн болон үнэ цэнийг бий болгон бусадтай солилцох замаар өөрт хэрэгцээтэй буюу хүсч байгаа зүйлээ гартаа оруулах нийгмийн болон эдийн засгийн харилцаан дахь үйл явц” юм. Ер нь маркетингийг макро эдийн засаг гэх мэт бусад салбарт “Хэрэглэгч нийлүүлэгчийн хоорондох солилцоо”, “Үйлчлүүлэгч бий болгон, түүнийгээ хадгалах” гэх зэрэг олон янзаар тодорхойлсон байдаг. Жирийн хүмүүсээс энэ тухай асуувал “Бүтээгдэхүүн, үйлчилгээгэээ сайжруулж, түүнээс олох ашгаа нэмэгдүүлэхийн тулд хэрэглэгчийг татах янз бүрийн арга замыг судалж, дүн шинжилгээ хийх”, эсвэл бүр энгийнээр “реклам, сурталчилгаа” гэж хэлэх хүн ч тааралдаж магадгүй. Тэгвэл эдгээр нь маркетингийн зөвхөн нэг хэсэг буюу хэрэглэгч бидэнд харагдах өнгөн тал л юм. Үнэ, зар сурталчилгаа, зах зээл, стратеги, зах зээл судлал гээд төрөл бүрийн зүйлс маркетингад агуулагддаг юм.
Маркетингийн үндсэн асуудлуудыг дараах үгсээр илэрхийлж болно:
Өрсөлдөөний (уламжлалт маркетингийн)
4Р: ямар бүтээгдэхүүн, үйлчилгээг (Product), ямар үнээр (Price), хаана борлуулах (Place), ямар хэлбэрийн сурталчилгаа хийх вэ (Promotion)
Өмнө нь компанийн зүгээс зохицуулж үл болно хэмээн үздэг байсан улс төр, эдийн засаг, хууль эрхзүйн хүчин зүйлүүдэд маркетингаар дамжуулан нөлөөлж болно хэмээх үзлийг Ф.Котлер бий болгон энэхүү 4 дээр нэмж 2 Р-г тодорхойлсон. Эдгээр нь улс төрийн хүч (Political power), олон нийтийн үзэл бодол (Public opinion formation) юм.
3С: үйлчлүүлэгч нь хэн бэ (Customer), өрсөлдөгч нь хэн бэ (Competitors), бүтээгдхүүн, үйлчилгээг түгээх сувагаа яах вэ (Channels )
Компаниа хүчтэй сул эсэхийг шинжих 6О: зах зээлд эзлэх хувь ямар байна (Occupants), компанийн өмнөө тавьсан зорилтууд юу вэ (Objectives), байгууллагын бүтэц зохион байгуулалт хэр оновчтой вэ (Organization), ямар арга замаар үйл ажиллагаагаа явуулдаг вэ (Operations), боломж хэр хангалттай вэ (Occasions), худалдах арга замаа яах вэ (Outlets)
Стратегийн 4Р: яаж судалгаагаа хийх вэ (Probing), ямар хэсгүүдэд хуваах вэ (Partitioning), чухал эсэхээр нь жагсаах (Prioritizing), ялгаварлалаа яах вэ (Positioning)

Маркетингийн менежер хүн юу хийдэг вэ?
Өмнөх хэсгүүдээс маркетингийн тухай бага ч гэсэн төсөөлөлтэй болсон бол одоо маркетингийн менежер хүн юу хийдгийг сонирхоё. Тэд ерөнхийдөө компанийн үйл ажиллагааны тасралтгүй эргэлтийг бий болгодог гэж товчоор тодорхойлж болно. Ойлгомжтой болгохын тулд дэлгэрэнгүй тайлбарлая.
Тухайн нэр төрлийн барааны зах зээлийг тодорхойлох:
Зах зээлийн шинж чанар, өсөлт, хэмжээ, хэрэглэгчдийн нас хүйс, сонирхол гэх мэт нарийн мэдээллийг судалж, өрсөлдөгч компаниудын үйл ажиллагаанд үнэлэлт өгч, стратегийг нь судлах. Үүний дараа “Дайснаа таньсны дараа зэвсгээ тань” гэдэгчлэн өөрийн компанийн боломжийг судлах.
Уг зах зээлд ямар бүтээгдэхүүн гаргаж чадахыг тодорхойлох:
Хэрэглэгчид зах зээлд буй барааны ямар шинж чанарыг таашаан хэрэглэж байгаа, ямар шинж чанарт нь сэтгэл дундуур байдгийг судлан, түүнд нь аль болох ойрхон шинж чанар бүхий бүтээгдэхүүнийг бий болгох. Үүний тулд маркетингийн менежер нь хэрэглэгчийн байр суурьнаас хандаж, дүгнэлт гаргах чадвартай байх ёстой.
Өөрийн компанийн бүтээгдэхүүнд зах зээл бий болгох, сурталчилгаа хийх:
Бий болгосон бүтээгдэхүүнийхээ давуу тал гэх мэтийг хэрэглэгчдэд мэдрүүлж, сурталчлахгүй бол хичнээн чанартай бүтээгдэхүүн байгаад борлогдохгүй гэдгийг санаж явах хэрэгтэй. Иймээс л том компаниуд зурагт радиогоор урсах зар сурталчилгаанд их мөнгө зарцуулдаг юм.
Бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, хэрэглэгчдэд хүргэх арга замыг тодорхойлох:
Гэхдээ бүтээгдэхүүнийг нь хүмүүс мэддэг болсон хэдий ч бага хэмжээтэйгээр үйлдвэрлэдэг, эсвэл худалдан авахыг хүссэн хэрэглэгчдээ олж түгээж чадахгүй бол мөн л амжилтанд хүрэхгүй. Олонх компанид борлуулалтын хэсэг нь маркетингийн хэсэгтэй тусдаа байдаг ч орчин үеийн компаниуд эдгээрийг хамтад нь хөтлөн явуулах болсон байна.
Уг бүтээгдэхүүний “насыг уртасгах” буюу эрэлтийг хангалттай түвшинд аль болох удаан барьж тогтоох:
Нэгэнт хүч хөдөлмөр гаргаж бий болгосон бүтээгдэхүүнийг аль болох удаан хугацаанд ашгаа өгөөсэй гэж компани хүсэх нь мэдээж. Тиймээс хэрэглэгчдээс бүтээгдэхүүний тухай санал бодлыг нь сонсч, бүтээгдэхүүнээ сайжруулах, шинэчлэх, дизайныг нь өөрчлөх гэх мэт аргаар хэрэглэгчдийг тогтоон барих хэрэгтэй.
Компанийн удирдлагуудад үйл ажиллагааныхаа талаар мэдээлэх:
Хэрэглэгчдэд хамгийн ойрхон байдаг маркетингийн хэсэг л хэрэглэгчдийн талаар үнэн зөв мэдээлэл өгч чадах учраас хэдий сайн маркетингийн үйл ажиллагаа явуулсан байлаа ч компанийн бусад хэсэгт мэдээлэхгүй бол компанийн үйл ажиллагааны эргэлт зогсоход хүрнэ.
Сүүлийн үед олон улсын худалдаа харилцаа өргөжиж тив дамжсан компаниуд өсөн нэмэгдэж маркетингийн мэргэжилтний үнэ цэнэ ихэсч байгаа билээ. Чухам энэ нөхцөл байдалд амжилт олохын тулд маркетингийн мэргэжилтэн хүн хэд хэдэн гадаад хэлийг төгс эзэмшсэн байх, нийгмийн шинэ хандлагуудыг соргогоор мэдрэх холч хараа, нийтэч зан чанар, өргөн мэдлэгтэй байх гэх зэрэг шаардлагыг хангасан байх хэрэгтэй гэдгийг ирээдүйн маркетингийн менежер чамд сануулъя.
Маркетингийн мэдлэгийг сургуулийн ширээний ард бүрэн дүүрэн эзэмшинэ гэж үгүй. Иймээс сайн маркетингийн менежер болохын тулд их дээд сургуульд маркетингийн онолыг судлахаас гадна бие даан суралцаж, өөрийгөө хөгжүүлэх зайлшгүй хэрэгтэй. Үүний тулд миний өгч чадах зөвлөгөө бол Newsweek, Times гэх зэрэг олон улсын сэтгүүлүүдийн бизнес буланд нийтлэгдсэн мэдээг уншиж, өөрийн эргэн тойронд өрнөж буй эдийн засгийн үйл ажиллагааг ажиглан өөрийн гэсэн мэдээллийн бааз бий болгох хэрэгтэй юм.
Сурвалж линк: http://e-book.must.edu.mn/lecture/show/id/1689
Өмөлзөж нэг агсарах уу
Зоригтой нь хэлмэгддэг шударга биш хорвоод
Зоосоор харагчид нь цэцэглэж өнгөлгөөр ургана
Золиосолж чаддаг хүн мөсгүй нь дархлаажаад
Зовлогоо бодогчид нь төгсөрч болдог нийгэм юм
Зоосоор харагчид нь цэцэглэж өнгөлгөөр ургана
Золиосолж чаддаг хүн мөсгүй нь дархлаажаад
Зовлогоо бодогчид нь төгсөрч болдог нийгэм юм
Зангаргатай нь эрх мэдэлтний дарамтанд мөлжүүлж
Заамдуулж дээрэлхүүлж амархан бөхөх зул болж
Зангирсан их ухаан байгаад ч даруулдаг болохоор
Зангидсан сурыг ч тасдах хурц хутга л айлгах юм
Заамдуулж дээрэлхүүлж амархан бөхөх зул болж
Зангирсан их ухаан байгаад ч даруулдаг болохоор
Зангидсан сурыг ч тасдах хурц хутга л айлгах юм
Зэрэгцээд алхах ухамсраа хаяж нэгнээ хэмлэдэг
Зэргэлдээх айлын буйр хүнийх юм шиг сэтгэдэг
Зэмлэж харах сэтгэхүйг ухаант тархиндаа ургуулж
Зэврүүн хүйтний улирал шиг жавар дунд амьдрах юм
Зэргэлдээх айлын буйр хүнийх юм шиг сэтгэдэг
Зэмлэж харах сэтгэхүйг ухаант тархиндаа ургуулж
Зэврүүн хүйтний улирал шиг жавар дунд амьдрах юм
Чадалтай нэгнийхээ тэнхээг барагдтал нь хүлж
Чалчих дуртайг нь өндөрт өргөмжилж хөөрөгдсөн
Чадвартай сэтгэгчээ үнэлэхгүй үнэгүйттэл нь шүүмжилж
Чанаргүй хүнс шиг орчинд амьд үлдэхгүй л байхдаа
Чалчих дуртайг нь өндөрт өргөмжилж хөөрөгдсөн
Чадвартай сэтгэгчээ үнэлэхгүй үнэгүйттэл нь шүүмжилж
Чанаргүй хүнс шиг орчинд амьд үлдэхгүй л байхдаа
Мулгуугийн үр тариад түүнийг усалж тордвол
Мунхаг ургац хураана гэж төсөөлж ер нь үзсэн үү
Муу бүхний төлөөсөнд буглаж үлдсэн идээ бээр
Мундаг гэж магтах үр хойч руу минь чиглэх байх
Мунхаг ургац хураана гэж төсөөлж ер нь үзсэн үү
Муу бүхний төлөөсөнд буглаж үлдсэн идээ бээр
Мундаг гэж магтах үр хойч руу минь чиглэх байх
Дайзанд гацсан сум шиг хэзээ тэсрэх нь тодорхой бус
Дайсны өөдөөс барих зэвсэггүй ч ташууртайгаа тэмцэх үү
Даруулгагүй сархад хүртээд шүд зуун аархдаг шиг ээ
Дарагдаж яваагүй түүхээ санаж өмөлзөж нэг агсарах уу
Дайсны өөдөөс барих зэвсэггүй ч ташууртайгаа тэмцэх үү
Даруулгагүй сархад хүртээд шүд зуун аархдаг шиг ээ
Дарагдаж яваагүй түүхээ санаж өмөлзөж нэг агсарах уу
Бумба овогтой Баасанбадам 2018-10-09нд
Яруусал
Салхи болон очъё
Цэцгийн дэлбээгээр зам татуулан алхуулаад
Цэвэрхэн зассан ширээн дээр урьж хүндлээд
Цэгцтэй суухыг чинь харж инээд тодруулан
Цэл залуу насны дурсамж чинь болъё
Цэвэрхэн зассан ширээн дээр урьж хүндлээд
Цэгцтэй суухыг чинь харж инээд тодруулан
Цэл залуу насны дурсамж чинь болъё
Түгсэн оддыг хамтдаа харж тэвэрч зогсоод
Түүдгийн дэргэд дуу дуулж хөгжөөгөөд
Түнэр анирхан чимээ чагнан амьсгалаа чагналцаад
Түүхийн хуудсыг эргүүлж шинэ орчин бүрдүүлье
Түүдгийн дэргэд дуу дуулж хөгжөөгөөд
Түнэр анирхан чимээ чагнан амьсгалаа чагналцаад
Түүхийн хуудсыг эргүүлж шинэ орчин бүрдүүлье
Нүдийг чинь алгаараа таглаж гэнэтийн бэлэг барьж
Нүүрэнд чинь тодрох мишээлийг сэтгэлдээ хадгалъя
Наран ургахдаа яаж манддагийг харуулаад
Надад чи ингэж санагддагийг зоригтойгоор хэлье
Нүүрэнд чинь тодрох мишээлийг сэтгэлдээ хадгалъя
Наран ургахдаа яаж манддагийг харуулаад
Надад чи ингэж санагддагийг зоригтойгоор хэлье
Мартах аргагүй агшинг зүрхэнд чинь сийлээд
Маргах учиргүй үнэнг бодол дунд нь шивнэ
Маргаашийг итгэлээр харах ирээдүй чинь болоод
Магнайг чинь зөөлнөөр элбэх салхи болон очъё
Маргах учиргүй үнэнг бодол дунд нь шивнэ
Маргаашийг итгэлээр харах ирээдүй чинь болоод
Магнайг чинь зөөлнөөр элбэх салхи болон очъё
Бумба овогтой Баасабадам 2018-09-26нд
Subscribe to:
Posts (Atom)
МАРКЕТИНГ ГЭЖ ЮУ ВЭ?
МАРКЕТИНГ ГЭЖ ЮУ ВЭ? Маркетингийн тухай олон номоороо алдаршсан Филип Котлерын тодорхойлсноор “Маркетинг гэдэг нь бүтээгдэхүүн болон үнэ ц...
-
Өмөлзөж нэг агсарах уу Зоригтой нь хэлмэгддэг шударга биш хорвоод Зоосоор харагчид нь цэцэглэж өнгөлгөөр ургана Золиосолж чаддаг хүн мөсг...
-
Салхи болон очъё Цэцгийн дэлбээгээр зам татуулан алхуулаад Цэвэрхэн зассан ширээн дээр урьж хүндлээд Цэгцтэй суухыг чинь харж инээд тодру...
-
МАРКЕТИНГ ГЭЖ ЮУ ВЭ? Маркетингийн тухай олон номоороо алдаршсан Филип Котлерын тодорхойлсноор “Маркетинг гэдэг нь бүтээгдэхүүн болон үнэ ц...